Гурван үгт хаягтай болжээ

2017-12-11 Мэдээ, мэдээлэл

Үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч “Монгол шуудан” ХК-иас санал болгосны дагуу БНТУ-ын ЭСЯ өөрийн үйл ажиллагаандаа гурван  үгт хаягжилтын технологийг албан ёсоор ашиглаж эхлээд байна.

Тус ЭСЯ нь хоёр байртай бөгөөд ажлын байр буюу Элчин сайдын яамны байршлыг “///skis.turkey.measuring”, Элчин сайдын өргөөний байршлыг “///alone.relatiate.brick” хэмээх гурван түлхүүр үгийн тусламжтайгаар харах боломжтой болжээ.

Хаяг байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй манай улсад гурван үгт хаягжилтын системыг 2016 оноос эхлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн. Одоогоор энэхүү технологийг ХААН банк, Монгол шуудан, Таван Богд фүүдс зэрэг байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж.

Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3мх3м квадратад хуваан тус бүрт нь гурван үгийн нийлбэрийг оноон өгснөөрөө онцлог бөгөөд энэ нь огт хаяггүй эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх бүрэн боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.