Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар 98 дугуй засварын газарт галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчил буюу 18.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг холбогдох албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар шалгалтанд хамрагдсан дугуй засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 125 хүнд хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгааны халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах, хэрэглэх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх талаар анхаарууллаа.
Түүнчлэн мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласаны үр дүнд үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудын галын аюулгүй байдал 80 хувьтай хангагдаж, түүхий нүүрс түлдэг 8 дугуй засварын газрыг цахилгаан халаагуур тавиулж, 1 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг хийн халаагуур тавиулах асуудлыг шийдвэрлэн, агаарын бохирдлын хэмжээг 0,2 хувиар бууруулж, мөн зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг 38 газарт байрлуулж, аваар ослын гэрлийг норм дүрэм стандартын дагуу 12 газарт тус тус байрлуулан төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор ажлын байрны галын аюулгүй дүгнэлтийг 21 газар олголоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.