Өвчний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө завших явдал Эрүүл мэндийн салбарт түгээмэл гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан удаатай.
Хэргийг цухас дурьдвал “… нийгмийн даатгалаас мөнгө авч эмнийхээ өрийг дарах, ор хоногийн төлөвлөгөөгөө биелүүлж даатгалаас мөнгө авах…” гэх мэт зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлээгүй болон байнга хэвтэн эмчлүүлдэг хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан өөрийн удирдлага дор ажилладаг эмч нараар 73 тооны хуурамч өвчний түүх бичүүлэн, уг өвчний түүхийг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар байнга ашиглан, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж улмаар нийгмийн даатгалын сангаас үргэлжилсэн үйлдлээр 4.359.300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.
Яг ийм хэргээр хэд хэдэн хүнийг өчигдөр орой баривчилжээ.
Тодруулбал, 10 хүнийг хэвтүүлэн эмчилсэн атлаа 50 хүн хэвтэн эмчлүүлсэн хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалын сангаас их хэмжээний хөрөнгө завшжээ. Эл хэрэгт хувийн эмнэлгийн болон нийгмийн даатгалын сангийн хэд хэдэн хүн баривчлагджээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.