Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж орууллаа.
850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ
“Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.
32 тэрбум иений зээлийн хүү жилийн 0,8 хувь, урьдчилгаа шимтгэл 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.
Товч мэдээ
– Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулан, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
– БНХАУ-аас олгох 500 сая ам.долларыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
– ”Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор түүхий мах, дайвар бүтээгдэхүүн, ургамлын үр, үрслэг, мал, амьтан болон үржлийн мал экспортлох болов.
– Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдааны мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.