Гурван ээлжээр хичээллэдэг асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө

2017-12-5 Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18:00 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19:00 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн бага ангийн зарим сурагчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хүүхдүүд хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай хэлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.