Монголын томоохон үйлдвэрүүдийн манлай ЭРДЭНЭТ болон ТӨМӨР ЗАМЫН дансыг шилэн болго гэж шударга царайлсаар албан тушаалд суусан Б.Цогтгэрэл гэгч нөхөр сүүлийн үед буруу гарын ажиллагаанд нэр холбогдоод, олны сонорыг чилээх болжээ. Учир нь тэрбээр Төмөр замд 1000 зүтгүүр шахахаар дээгүүр, доогуур гүйж учир мэдэх хүмүүсийн хараанд олзлогдоод байгаа юм байх.
Энэ талаар эдийн засагч Л.Цандэлэг нэлээд баримт нотолгоотой хөнджээ. Нэг үгээр шилэн Цогоо төмөр замд шахаа хийж, хөлжсөн хэдэн нөхрийн гар хөл болоод байгаа гэх. Тэгэхээр нэгэнт л ийм сэдэв хөндөгдөж байгаа хойно энэхүү бүлэглэлийг холбогдсон эд эстэй нь эртхэн шалгах нь төрд учруулах түмэн эрсдэлээс сэргийлэх гарц болно. Тэгээд ч түмний үг ортой гэж. Холбогдох албаныхан эл асуудалд хараа юугаан онилох цаг нь болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.