О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын даргыг шалгуулна

2017-11-24 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т хандсан байна.

Орхон аймагт архидан согтуурах явдлыг дэмжиж, өөрийн ашиг сонирхлын хамаарал бүхий үйлчилгээний газруудад шөнийн 03:00 цаг хүртэл архи худалдаалах эрхийг ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва олгосон хэмээн үзэж, О.Баасанхүү гишүүн АТГ-т хандсан байна. Тодруулбал, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хуралдаанаас архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой эрхийг нэр бүхий компаниудад олгох шийдвэрийг гаргасан аж.

Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон буруутай этгээдэд хариуцлага тооцохыг хүссэн албан тоотыг АТГ-т хүргүүлсэн байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.