“Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл”-ийн тухай мэргэжилтнүүд өнөөдөр цуглан хэлэлцлээ.
Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зудын эрсдэлийн зургаас харахад 2015 онд нийт нутгийн 40 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй байж, сая гаруй толгой мал хорогджээ. Өнгөрсөн жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан учраас зудын эрсдэл бага 365 мянга орчим толгой мал хорогдсон байна.
Харин энэ жилийн зуншлага тааруу байсан учраас зуд болох эрсдэл өндөр гарсан. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 30 орчим хувьд эрсдэл өндөр, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.
Ирэх сарын өвлийн улирлын урьдчилсан төлөв хоёр хоногийн дараа гарах аж.
Япон улсын Нагояа их сургуулийн эрдэмтэд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2003 оноос эхлэн “4D” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийнхөө хүрээнд бэлчээрийн даац, нөөцийн мэдээллийг нарийвчлалтайгаар мэдээлэх талаар багийн түвшинд ажиллаж байна. Мөн тус сургуулийн эрдэмтэдтэй 2011 оноос зудын эрсдэлийн зураг, цаг агаарын аюултай үзэгдэл зэргийг тооцоолох ажлыг хамтран хийж байгааг судлаачид онцолж байлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.