АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явц нээлттэй болно

2017-11-21 Нам хөдөлгөөний амьдрал

АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа нийт 21 хоног үндэсний хэмжээнд үргэлжилж өчигдөр Увс аймагт хаалтаа хийсэн. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт нэр дэвшигчид Буянт-Ухаа нисэх буудалд газардах юм байна. АЗХ-ны 90 мянган гишүүний нэр дэвшигчдэд өгсөн саналыг 16.00 цагт Сөүл ресторанд тоолж эхлэх бөгөөд энэ үеэр саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй болох учраас АЗХ-ны гишүүд, улс төр сонирхогч залуус оролцох боломжтой юм. Мөн нийслэлийн тэргүүнд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн авсан саналыг хамтад нь тоолох аж. Санал тоолох ажиллагааг өнөөдрийн дотор багтаж дуусгах юм. Ийнхүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ирэх сарын 6-нд болох АЗХ-ны Үндэсний чуулганд өргөн мэдүүлснээр батламжилна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.