Улсын төсвийн 2017 оны тодотголоор цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шийдвэрлэхээр болжээ. Мөн нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21 362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломжийг бүрдүүлэх аж.
Улмаар 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбох юм байна.
Нийслэлд одоогийн байдлаар 200 гаруй халаалтын зуух ажиллаж байгааг ирэх хоёр жилийн хугацаанд шат дараатай төвлөрсөн дулаан хангамжид холбосноор агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болно хэмээн салбарынхан дүгнэж байна.
Дээрх ажлуудыг гүйцэтгэхэд 50 гаруй тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг санхүүжилтийг төсөвт суулгасныг салбарын сайд онцолсон юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.