УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Ирэх долоо хоногт МАН-ын 28 дугаар Их хурал болно. Үүнтэй холбогдуулж миний нэрийг МАН-ын даргын сунгаанд оролцох, дэвших магадлал бүхий хүмүүсийн нэгэнд оруулж ярих боллоо. Тиймээс нэгэнт энэ асуудал нийтэд гарсан учир өнөөдөр намынхаа нийт гишүүд дэмжигчдэд хандан 28 дугаар Их хурлаас МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сарын 20-21-нд болж, 1309 төлөөлөгч оролцуулан намынхаа шинэ даргыг сонгон, шинэчлэл, бодлого, чиглэлээ хэлэлцэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.