Сутай ХХК-ны арын замыг түр хугацаанд хаана

2017-11-16 Мэдээ, мэдээлэл

ХУД-ийн 3-р хорооны нутаг, С.Шаравын гудамж Сутай ХХК-ны арын замд цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг засварлах ажлыг 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн 20:30 цагаас 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх болсон тул тус замыг хаахаар болжээ. 

Тиймээс жолооч та бүхэн бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.