Томуугийн эсрэг дархлаажуулалтад нийт 85489 хүн хамрагдсан байна

2017-11-15 Мэдээ мэдээлэл

Хүйтний улирал болж, томуугийн тархалт нэмэгдэж буй энэ үед холбогдох газраас энэхүү өвчний эсрэг дархлаажуулалтанд хамруулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41215 эрсдэлт бүлгийн хүн, 5704 жирэмсэн эх, 18869 цэцэрлэгийн хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 85489 хүн хамрагдсан байна.

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ВАКЦИНЫ ДАРААГИЙН ЭЭЛЖ ИРЛЭЭ

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа.

Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.