Шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

2017-11-15 Мэдээ мэдээлэл

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын өдөр 12 дугаар сарын 1-нийг угтаж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ХДХВ, ДОХ-ын тухай үнэн зөв, бодит мэдээллийг нийт хүн амд хүргэх зорилгоор сонин хэвлэл, веб сайт, радио, телевизийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны хугацаанд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:
• ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан
• Халдварт өртсөн болон эрсдэлт зан үйл бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохын эсрэг хүмүүнлэг иргэний байр сууринаас хандсан
• Түүнчлэн ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ хийх нь зохистой болох талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан
• Мөн ХДХВ, ДОХ-ын асуудалд хүний эрхийн үүднээс хэрхэн яаж хандах, хууль эрх зүйн хувьд ямар асуудлыг тусгах шаардлагатай зэрэг асуудлыг тус тус хөндсөн байна.
Уралдаанд оролцогч нь дээрх сэдвээр 2-оос доошгүй бүтээл бичиж, нийтэлж, нэвтрүүлсэн байна. Телевиз, радиогийн уран бүтээлчид цацагдах бүтээлийнхээ эфирийн цагийг урьдчилж мэдэгдэж байна.

Шалгарсан бүтээлийг дор дурдсан байр эзлүүлж урамшуулна.
Вэб сайтын төрөлд: Эзлэх байр Шагнал
I байр 1 300 000
II байр 1 200 000
III байр 2 100 000
Тусгай шагнал 3 50 000
Телевизийн төрөлд: Эзлэх байр Шагнал
I байр 1 1 000 000
II байр 1 800 000
III байр 1 600 000
Тусгай шагнал 1 200 000
Сонин радиогийн төрөлд: Эзлэх байр Шагнал
I байр 1 300 000
II байр 1 200 000
III байр 2 100 000
Тусгай шагнал 3 50 000

Уралдаанд оролцох бүтээлийг “ОЮУНЫ ДАРХЛАА” төрийн бус байгууллагад 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагаас өмнө хэвлэмэл болон электрон файл хэлбэрээр, DVD форматаар ирүүлсэн байна.
Жич: Уралдаанд оролцох зорилгоор мэдээ мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчид Оюуны дархлаа ТББ-аас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11.00 цагаас зохион байгуулах сургалт, уулзалтад оролцохыг урьж байна.
Харилцах утас: 89008516, 99773800.
oyuniidarhlaa@gmail.com
ЭМЯ, ГЛОБАЛЬ САН
ХӨСҮТ
ОЮУНЫ ДАРХЛАА ТББ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.