Онги голын мөс цөмөрч портер унажээ

2017-11-7 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн ’’Дэлгэрмөрөн’’ голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид ажиллаж иргэдийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ иргэн Ц-гийн 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрчээ. Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргаж, иргэн Ц-д хүлээлгэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.