Жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулсаар байна

2017-11-7 Мэдээ, мэдээлэл

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хийлээ.

Цасны улмаас хаагдсан зам, даваа байхгүй бөгөөд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Харин Багануурын даваа, Төв аймгийн Хоолт, Айцын даваа, Өвөрхангайн Шартын даваанд халтиргаа, гулгаа үүссэн байна. Мөн урд чиглэлд Улаанбаатар-Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум, зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Улаанбаатар-Арвайхээр, Архангай, Завхан-Тосонцэнгэлийн замд халтиргаа гулгаа үүссэн тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Өчигдөр цасны улмаас орон нутгийн замд нэг автобус түр саатсан байна. Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 зорчигчтой “Хараацайн жигүүр” компанийн 56-67 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантийн гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон бөгөөд холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлснээр хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.