Компьютерын сургалтыг амжилттай дүүргэсэн иргэд сертификатаа гардан авлаа

2017-11-2 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын КОИКА /KOICA/-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг компьютерийн үндсэн хэрэглээний программын ээлжит сургалтыг нийт 50 гаруй иргэн амжилттай дүүргэж өчигдөр сертификаа гардан авлаа.
Төгсөгчдөд баяр хүргэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг даргын өгсөн үндсэн чиг үүргийн дагуу оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулж, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид өнгөрсөн 7 сарын хугацаанд 1800 гаруй залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацаанд мэргэшүүлснээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэн ажиллаж байна. Манай төгсөгчдөөс 30 гаруй залуучууд мэдээллийн технологийн салбарт тогтвортой ажлын байранд орж, зарим нь гадаадын компанид мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх боллоо. Бид мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг нийслэл Улаанбаатар хотын залуучуудын хамт цогцлооно гэдэгт итгэл төгс байна” хэмээн төгсөгчдөд хандан хэллээ. Энэхүү сургалтаас гадна Веб хөгжүүлэгч, Веб дизайнер, Жава хөгжүүлэгч зэрэг компьютерын программ хангамжийн нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.