Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь өөрчилж, оронд нь Д.Гэрэл томилогдлоо.
Өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга Б.Хурц ‘”Эрдэнэт'”-ийн болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн зэрэг дуулиант асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсний хариуд Ц.Нямдорж “Б.Хурцыг солино” гэж мэдэгдсэн. Энэ ч ёсоор Тагнуулын ерөнхий газрын даргыг өөрчиллөө.
Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.