Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулах болжээ.
Энэ талаар өнөөдөр тус холбооны дарга Ж.Батзориг мэдээлэл хийв. Тэрбээр “Бид боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагчдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн үеэр энэ асуудлыг шийдвэрлэх байх гэж харж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс манай холбоо хэлэлцээрийг орхин гарсан юм. Тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд бид энэ сарын 13-наас хугацаагүй ажил хаялт зарлана. Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 30 төвд ажилладаг багшаар болон бусад албан тушаалд ажилладаг 70 мянга орчим албан хаагч нэгдэнэ” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.