УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар нягтлах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай тул тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлж, таван хоногийн завсарлага аваад байгаа. Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр тавьсан Ерөнхийлөгчийн хориг тавиад буй юм. Энэ асуудлаар өнөөдөр тус бүлэг хуралдаж, тодорхой шийдэлд хүрээгүй талаар эх сурвалж мэдээлж байна.
Өглөө 10.00 цагт хуралдахаар тов зарласан МАН-ын бүлгийнхэн цугларч хуралдаанаа хийсэн ч хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Учир нь тус бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр хоёр хуваагдаад байгаа тухай мэдээлэл дуулдаж байна. Ямартай ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн. Харин одоо Төсвийн байнгын хороо танхимд цуглаад байна.
О.Гэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.