Монголын Авто замчин залуучуудын холбоо ТББ нь yy, судалгаа хийх зөвлөх байгууллагаар шалгарчээ. ТББ-Тэргүүн Н.Мөнхбаясгалан захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ нар ажлын даалгавар болон гэрээний ерөнхий нөхцөлд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан билээ.
2013-2015 онд унадаг дугуйн замыг хэрэгжүүлэлтийн хүрээнд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19 дүгээр хорооллын арын зам, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Зуслангийн зам, Их Монгол Улсын гудамжны зам зэрэг нийт 63.3 км дугуйн замтай болсон байна.
Мөн МАЗЗХолбоо нь 2016 онд “Авто замын байгууламж, Унадаг дугуйн замыг төлөвлөхөд тавих ерөнхий шаардлага’’ MNS5683:2016 стандартыг шинэчлэн боловсруулсан бөгөөд Зам, тээврийн яам, Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, Спортын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нартай хамтран ажиллах 5 талт “Санамж бичиг”-ийг байгуулж, унадаг дугуйн зам, дэд бүтэц, эрх зүйн орчин зэрэг тулгамдаж буй асуудлуудад шийдэл олж хүрээлэн буй орчинд ээлтэй унадаг дугуйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.