Словак Улсад анх удаа төрийн өндөр түвшний албан тушаалтнууд авлигын хэргээр шийтгэгдсэн байна. Тус улсын Барилга, орон нутгийн хөгжлийн шинэ, хуучин сайд нар салбарын хууль тогтоомжийг сурталчлах 141 сая ам.долларын өртөг бүхий тендерийг намтай нь ойр харилцаатай компанид олгох ажлыг зохион байгуулсан хэргээр шийтгэгджээ.
Ерөнхий сайд Роберт Фикогийн Засгийн газарт 2006-2010 онд сайдаар ажиллаж байсан тэдгээр хүмүүс тендерийн зарлалыг зөвхөн нэг газар байршуулж, зарласны улмаас мэдээллийг нь авсан цорын ганц компани уг тендерт ялжээ. Хэрэгт шийтгэгдсэн сайд нарт хорих ялаас гадна тус бүрт нь 35.000 ам.долларын мөнгөн торгууль оноожээ. Мөн уг хэрэгт холбогдсон яамны дунд түвшний албан хаагч нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн нэгэн судалгаагаар хамгийн их авлигалд өртсөн орноор Молдав улсын дараа Украйн болон Словак улс тодорчээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.