Засгийн газар төсвийн тодотголыг дэмжжээ

2017-02-23 Засгийн газар
 Засгийн газрын хуралдаан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017.02.23/ боллоо. Хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийсний дүнд өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Ингэхдээ ОУВС-аас төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлагын дагуу хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах, зарим нэг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн арга хэмжээ авахаар төсвийн тодотголыг боловсруулсан гэх мэдээлэл байна.

Юутай ч Сангийн яамнаас боловсруулж, оруулж ирсэн төсвийн тодотголтой Засгийн газрын сайд нар танилцаад, дэмжсэн байна. Хуралдааны үеэр гарсан санал санаачлагуудыг төсвийн тодотголд тусгаж, тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.