УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох асуудлыг Сангийн яамнаас оруулж ирсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжлээ.
ОУВС-тай тохирсны дагуу цалин хөлсийг нэмэх боломжгүй байгаа учраас 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр нэг удаа олгох мөнгийг цалингийн хувиар гэсэн санал гарсан ч зөрүү их болох учраас тэгшитгэсэн юм байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон өмнөх сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Учир нь төсвийн тодотголыг өмнөх сайдын үед боловсруулсан юм. Ингээд УИХ-ын гишүүдийн асуулт хариултыг хүргэе.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох эх зүйн баримт бичиг хаанаас гарах вэ” хэмээн асуув. Энэ асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бүх хүүхдэд мөнгө өгөх санал дэмжигдвэл тогтоолд өөрчлөлт оруулж болно” хэмээн тодотгосон. Мөн “Энэ удаагийн төсвийн тодотгол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагад нийцэж байгаа юу” гэх асуултанд “Нэг удаагийн нөхөн олговор төрийн албан хаагчдад үүссэн асуудлыг шийдэх гарц биш гэдэгтэй санал нэгдэнэ” гэдгийг хэлж байсан юм.
Ийнхүү асуулт, хариулт үргэлжилж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.