“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас зөрчил илэрчээ

2017-10-24 Мэдээ, мэдээлэл

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд байрлах хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ.

 Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн даргын баталсан 02-16/132 тоот удирдамжийн дагуу Буянт–Ухаа дахь “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудалд байрлах хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газруудад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиуд, холбогдох дүрэм, журмыг үндэслэл болгон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт шалгалтыг хийсэн байна.

Хяналт шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлага, нөхцлүүдийг бүрэн хангаж ажиллаагүй, хүнсний ул мөрийг мөрдөн мөшгөж тэмдэглэл хөтлөөгүй, дотоод хяналтын журмыг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ. Зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.