УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Отгонтэнгэр ууланд уулчид цасны нурангид дарагдсан осолтой холбоотой мэдээллийг сонссон байна. Хоёрдугаарт энэ оны төсвийн тодотголыг хэлэлцээд, энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар тогтжээ. Гуравдугаарт байнгын хороодын дарга нарын томилгоог хэлэлцэх гэсэн боловч эл асуудлаар түр завсарлага аваад байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээллээ. Мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.
-Ирэх оны төсвийг цаг хугацаанд батлах уу. Төсвийн тодотгол дээр АН-ынхан 200 гаруй тэрбум төгрөгийн концессын асуудал байна гээд байсан. Энэ юу болсон бэ?
-Ирэх оны төсвийг Засгийн газар өргөн барьсан ч эргүүлэн татсан. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой. Тиймээс Засгийн газар энэ долоо хоногт өргөн барьж батлах болно. Төсвийн тодотгол дээр энэ тэр заалтыг хасья, нэмье гэсэн асуудал яриагүй.
-Дэд сайд нарын асуудлыг ярьсан уу?
-Дэд сайд нарын асуудлыг яриагүй. Дэд сайд нь улстөрийн албан тушаал тул нам дээр энэ асуудал яригдана.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.