Манай циркчид “Алтан цом” хүртлээ

2017-10-18 Соёл урлаг

Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.

Монголын циркийн урлаг үүсч хөгжөөд 77 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч өмнө нь дээртэй дүйцэхүйц амжилтыг үзүүлж байгаагүй хэмээв. Зориг, тэвчээр, авхаалж самбаа шаардаж хатуу чанга бэлтгэл сургуулилт, өндөр эрсдэл дунд ур чадварын тоглолт үзүүлдэг циркийн салбарынхан 16 дахь жилдээ ийнхүү шилдгүүдээ шалгаруулжээ.

БНХАУ-д болсон Олон улсын циркчдийн фестивальд манай улсаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Манай үзүүлбэрийг шүүгчид нь үзсэнийхээ дараа суудлаасаа босч алга ташин хүндэтгэл үзүүлсэн гэнэ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.