Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тиглэх ажил энэ жил ч мөн үргэлжлэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 01-нээс 2018 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх юм. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байх бөгөөд үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцох аж.
Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болжээ. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.
Сануулахад, хэрвээ цахилгааны өр төлбөртэй бол 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө түүнийгээ амжиж барагдуулахгүй бол энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй юм байна. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.