Тарьц суулгацын үзэсгэлэн нээгдэв

2017-10-10 Мэдээ, мэдээлэл

“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” өнөөдрөөс Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдлээ.

Жил бүр зохион байгуулдаг тус үзэсгэлэнд  30 гаруй  аж ахуйн нэгж, албан байгууллага оролцдог бол энэ удаа  29 ААНБ  тарьц суулгацаа дэлгэжээ.  Байгууллага болон хашаандаа мод тарихаар шийдсэн бол үзэсгэлэн худалдааг зориорой.  Бут сөөгний үр, тарьц суулгац болон төрөл бүрийн жимсний мод худалдан авах боломжтой. Мөн модыг хэрхэн зөв зүйтэйгээр ургуулж арчлах талаар зөвлөгөө авч болох юм.

Өнгөрсөн жилийн хувьд 3755 албан байгууллага, 92911 иргэн 770507 ширхэг мод тарьсан бол 12418 өрх айл 143203 мод ургуулсан гэсэн тоон мэдээ байдаг аж. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” буюу энэ бямба гараг хүртэл нээгдэнэ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.