Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголын зэс корпораци” ХХК-ийн хувийг төрд шилжүүлэх авах тогтоол гаргаснаас үүдэн “Монголын зэс корпораци” ХХК-ийн төлөөлөгчид шүүхэд гомдол гаргаж хоёр шатны шүүхэд ялаад байна.
Өнөөдөр энэ асуудлаар Улсын дээд шүүх хуралдаж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ.
“Монголын зэс корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэлэлцэнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.