Тамирчид 3х3-ын албан ёсны дэлхийн чансаатай болно

2017-10-2 Амрах агшин

Монголын  сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн 3х3 лигийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тус тэмцээнд 21 аймгийн шигшээ багийн тамирчид болоод нийслэлийн бүсийн есөн дүүргийн нийтдээ 32 эрэгтэй эмэгтэй багын хооронд болох юм. Тэмцээнийг олон улсын Фиба 3х3 холбоотой хамтран зохион явуулах бөгөөд тэмцээнд оролцогч тамирчин тус бүр 3х3-ын албан ёсны дэлхийн чансааг олгох юм байна.

Мөн тэмцээнээс шалгарсан шилдэг хоёр баг ирэх улирлын Фиба 3х3 европийн цуврал гранпри тэмцээнд оролцох эрхтэй болно.

21 аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээнд:

-Баруун бүс-Баян-өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Хан-уул, Сонгино Хайрхан, Баянгол дүүргүүд

-Зүүн Бүс- Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд

-Хангай Бүс – Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд

-Төвийн Бүс – Төв, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Өмнөговь, Баянзүрх дүүрэг гэж 4 хэсэг болон өрсөлдөх юм.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.