Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017-10-2 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах зэрэг үндэсний хөтөлбөрүүдэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх талаар ЗХЖШ-ын удирдлагууд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд шинжлэх ухааны мэдээлэл, тоо баримтад үндэслэн ногоон хөгжлийн бодлого боловсруулах, байгаль экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх, цэргийн хээрийн сургуулийн дараах байгаль орчинд учирсан сөрөг үр дагаврыг арилгах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдад экологийн анхан шатны мэдлэг олгох сургалт явуулах ажлууд тусгагджээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.