Ээжүүдийг 10 насаар залуужуулдаг “ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүн болно

2017-02-20 Нийгэм
Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон  хүний дээд, орчлонгийн чимэг болсон ээжүүдээ баярлуулдаг хүндэтгэлийн цэнгүүнээ энэ жил “Их хатад” нэрийн дор зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн цэнгүүнийг Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сан хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Уг цэнгүүнд урлагийн одод, улстөр, бизнес гээд салбар салбартаа манлайлж яваа эрхмүүдээс эхлээд үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж, ажил үйлсээрээ олны үлгэр дуурайлал болж яваа эгэл жирийн ээжүүд оролцдог билээ.

Урлагийн оддын нэгдсэн тоглолт үзэж, хөгжөөнт тоглоомуудаар наадаж, хүндэтгэлийн зоог барьж, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлгийн бичлэгт оролцон нэгэн сайхан оройг өнгөрүүлсэн ээжүүд өмнөх жилийн цэнгүүнээс гарахдаа “Арван насаар залуужууллаа” гэлцэж байсан билээ.

  Энэ жилийн “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Баянгол ресторанд болно.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.