У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо
МАН-ын есдүгээр Бага хурал шөнөжин хуралдсаны эцэст 04:40 цагт өндөрлөлөө. Тус Бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэн. Энэхүү хэлэлцсэн асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж буй нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах юм.
Ерөнхий сайдыг тодруулах, Бага хурлын гишүүдийн нууц санал хураалт 03:45 минутын үед эхэлж, саналыг улмаар нэгтгэж дууссан байна. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдсөнөөс, У.Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад түүний нэрийг дэвшүүлэхээр боллоо. Энэ долоо хоногтоо Ерөнхий сайдыг УИХ-аар хэлэлцэн томилно.
У.Хүрэлсүх гэж хэн бэ?
. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг.
Тэрбээр 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн, хурандаа цолтой. 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой.
Харин түүний хөдөлмөрийн гараа 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх, МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ дахь МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд зэрэг ажлуудыг хийж байсан.
Түүний улс төрийн амьдрал 1990 он буюу зах зээлийн нийгэмд шилжих тэр л ээдрээ нугачаанд эхэлсэн байдаг. Тухайн үед шавилхан залуу хэдэн нөхдийн хамт сөрөг хүчнийхнийхээ эсрэг өлсгөлөн зарлаж, олны анхааралд өртөж байж. . Түүнийг энэхүү үүрэгт ажлыг хүлээхэд намын байр нь долдугаар сарын 1-ний үймээнд шатаж, цагийн байдал ороо бусгаа байв. Намынх нь ч дотроо нэлээд хэрүүлтэй байсан энэ цаг үед тэрбээр намын барилгыг дахин босгох их ажлыг гүйцэлдүүлж Тусгаар тогтнолын ордонг босгож чадсан гавъяатай. Түүний энэхүү гавъяаг намын нөхөд нь ч хүлээн зөвшөөрч, үнэлдэг юм билээ.
Тэрбээр Хэнтий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдсон. Их Монгол Улсын түүхт жанжин Д.Сүхбаатарын удам угсааг залгамжлан яваа хамаатнууд нь Сүхбаатар аймаг болон нийслэлд аж төрж байна. эрэг эрийн амьдрал түүнийг нэлээд хадтай, мужик болгож төлөвшүүлсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн ам сайтай байдаг. Энэхүү яриаг ч батлах шиг 2012 оны сонгуулийн дараа нам нь ялалт байгуулж чадаагүйд “эр хүний шийр зааж” хэлсэн амандаа хүрч, өөрийн гараар өргөдлөө бичиж албан ажлаа өгч байв.
Ямартай ч түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2002 онд Хөдөлмөрийн хүдэт медаль, 2007 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Харин түүнийг ёс юм шиг харлуулдаг нэг асуудал бол алдарт . “Хадгаламж банк”-наас 15 сая ам.доллараар казино тоглоод шүүхээс 5 жилийн хорих ял сонсож байсан удаатай. Харин тэрбээр дээрх хэргийнхээ тухай “Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. . Харин намайг худал гүтгэж үүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй” хэмээн няцаадаг. Ийм нэгэн түүхтэй эр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын сэнтийд нэр дэвших эрхтэй болж байна.
О.МӨРӨН