Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай

2020-11-9 Дорноговь

Өвөлжилттийн бэлтгэл хангах талаар Монгол Улсын Засгийн газрын энэ оны 19 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 500 тонн өвс, 100 тонн тэжээл сумдын нөөцөд 1400 тонн өвс, 5100 тонн тэжээл нийт 1900 тонн өвс, 5200 тонн тэжээл бэлтгэх даалгавартай.

Арван нугдүгээр сарын 02-ны байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 268 тонн өвс, 77,5 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 798,1 тонн өвс, 141,5 тонн үйлдвэрийн тэжээл байна.

Малчдын түвшинд 8494,5 тонн өвс, 623,2 тонн үйлдвэрийн тэжээл, 1432,0 тонн гар тэжээл, 1189,0 тонн давс хужир шүү бэлтгэсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 80,3 хувьтай байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.