Төсвийн орлого 464.2 сая төгрөгөөр тасарчээ

2017-02-16 Дорноговь

Орон нутгийн төсөвт нийт 1354.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 890.1 сая төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 65.7 хувь буюу 464.2 сая төгрөгөөр төсвийн орлого тасарсан  байна.

Тасарсан орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл, Цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 32.8, Үйл ажиллагааны орлогын албан татвар 22.1, шууд бус орлогын татвар 57,6, Бууны албан татвар 44.7, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 18.4, Улсын тэмдэгтийн хураамж 49.4, Хог хаягдлын үйлчилгээний хураамж 27.6, бусад татвар 5.7, Газрын төлбөр 33.8, Ус, рашааны нөөц ашигласны төлбөр 89.3, Торгуулийн орлого 64.6, Газрын дуудлага худалдааны орлого 81.3 хувиар тус тус тасарсан байна.

Аймгийн орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудад 1862.4 сая төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 1034.1 сая төгрөгийг санхүүжүүлсэн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 55.5 хувьтай байна.

Тусгай зориулалтын шилжүүлгээр эрх нь шилжиж ирсэн байгууллагуудад  2715.7 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 2715.7 сая төгрөгийн санхүүжилтийг 100 хувь олгосон.

Замын-Үүд сумаас орон нутгийн төсөвт 200 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс, 115.6 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөтэй харьцуулахад 84.4 сая төгрөгөөр /57.8 хувиар/ тасарсан байна. Сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 100 хувь буюу 292 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.