Архив, албан бичиг хөтлөлтийн шалгалт эхэлжээ

2017-02-16 Дорноговь

Архивын ерөнхий газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын энэ онд явуулах хяналт шалгалтын төлөвлөгөө баталж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар аймгийн хэмжээний төрийн 20 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулах удирдамжийг батлууллаа.

Тус удирдамжийн дагуу байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа,  салбарын хууль тогтоомж, арга зүйн баримт бичгийн  хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор энэ оны  хоёрдугаар сард Сайншанд сумын 6, 7, 8  дугаар цэцэрлэг, гуравдугаар сард Гаалийн газар, Аудитын газар, Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Зүүнбаян багийн Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, дөрөвдүгээр сард Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Хөвсгөл сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Иххэт сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв,  зургаадугаар сард Алтанширээ, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Сайхандулаан  сумдын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудад хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.