“Эрдэнэт” үйлдвэрийн гражид “Белаз” машин шатжээ

2017-04-10 Орхон

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гражид том автомашин шатсан хэрэг өнгөрөгч 7-ны өдөр гарчээ.  Тодруулбал, тус үйлдвэрийн гражийн гадаа байсан 72 дугаартай “Белаз” автомашин шатсан гэх мэдээлэл холбогдох албаныханд иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 58 дугаар ангийнхан газар дээр нь шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Одоогийн байдлаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

А.Уянга

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.