Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут “Итгэлийн зээл” олгох ажлыг ойрын үед эхлүүлэх үүргийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад өглөө. Үүнийг ямар хэлбэрээр олгох загварыг одоогоор тус газарт хүргүүлээд байгаа юм байна. Тиймээс иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах хэрэгтэйг санууллаа. Мөн зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих шаардлагатай гэсэн юм. Үүний хүрээнд АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ. Ингэснээр тухайн худалдааны төвүүдэд зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах цэг, лангуу байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.