Манай аймагт Өрхийн эрүүл мэндийн цогц төв, Түргэн тусламжийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн болсон. Одоогоор аймгийн удирдлагуудын шийдвэрийг хүлээж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин мэдээллээ. Тиймээс тус газрын Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр “Жирэмсний өртөмтгий бүлгийн онцгой хяналтын кабинет”-ын эх барих эмч нарыг Өрхийн эрүүл мэндийн цогц төвүүдэд байрлуулж ажиллуулахаар болжээ. Мөн эдгээр төвүүдэд товлолт вакцин тарилгын ажлыг зохион байгуулж байхаар болсон байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт манай аймагт Түргэн тусламжийн төв байгуулахад 1.5 тэрбум гаруй төгрөг, Өрхийн эрүүл мэндийн цогц төв хоёрыг байгуулахад тус бүр 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.