Эрдэнэт хотод хүүхдийн халдварын тоо нэгдүгээрт жагсаж байна

2021-06-9 Орхон

 

Эрдэнэт хотод халдварын тохиолдлыг насны байдлаар авч үзвэл 0-18 насны нийт 258 хүүхэд халдвар авснаар бүртгэгдэж, хүүхдийн халдварын тоо нэгдүгээрт жагсжээ. Үүний дараа 31-40 насны 219 тохиолдол бүртгэгдсэн дүнтэй байна.

Иймд хүүхэд халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавихыг онцгойлон сануулж байна. Хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй учраас халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлах шаардлагатай. Тоглоомын талбайд бөөгнөрөл үүсгэх, анги хамт олноороо цуглах, гадуур сэлгүүцэх нь халдвар авах өндөр эрсдэл болж байгаа юм.

Орхон аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинээр 50 тохиолдол батлагдлаа. Эдгээр тохиолдлууд ойрын хавьтлаас илэрсэн байна. БОЭТ-ийн Халдвартын тасаг, Хүүхдийн тасаг, Эмнэлэг сувиллын албанд 189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 53 нь хүүхэд байгаа юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.