Эрдэнэт хотод хоёрдугаар тунг 1200 гаруй иргэд хийлгэжээ

2021-04-28 Орхон

Дархлаажуулалтад хамрагдсан иргэд дархлаа тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Хүний биеийн онцлогоос хамааран 14-21 хоногийн хугацаанд эсрэг биет үүсэх, дархлаа тогтох ёстой. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эхний тунг хийлгэсэн 18 мянга гаруй иргэд байна. Харин хоёрдугаар тунгаа хийлгэсэн 1200 гаруй иргэд байгаа юм. Дархлаа тогтохоос өмнө халдвар авах эрсдэлтэй учраас амин дэмтэй хоол хүнс хэрэглэн, вакцин хийхэд хориглох зүйлсийг хэрэглэхгүй байх шаардлагатай юм. Энэ долоо хоногт хоёр дахь тунгаа хийлгэсэн нэг иргэнээс корона вирусийн халдвар илэрсэн. Иймд иргэд та бүхэн хариуцлагатай байх хэрэгтэйг аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.