Хуурайшилттай, салхитай үед гал алдахаас болгоомжилно уу

2020-04-2 Орхон

Хуурайшилттай, салхи ихтэй хаврын улиралд иргэн та хийж байгаа үйлдэлдээ хянуур хандаж аливаа зүйлд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж шуудайлан ачуулах, хашаа хороо гудамж талбайг цэвэрлэхдээ хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал гаргахгүй байхыг анхаарна уу.

Хайхрамж болгоомжгүй ганц хором л танд асар их хор хохирлыг дагуулна. Хэрэв таны буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарч иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.