Хорио цээрийн дэглэм тогтоов

2017-12-28 Дорноговь

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Тус аймагт вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсооход зориулж тусламжаар 2.6 сая тун вакцин авсан бол 4.8 сая тун вакциныг хөнгөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ жил малын вакцинд 13.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар өссөн дүн юм.  

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.