Хангал голын ус бохирдолгүй гэсэн дүгнэлт гарчээ

2017-04-20 Орхон

Хангал голын усаар усалсан ногоог Орхон аймгийн иргэд худалдаж авах нь бага байдаг. Энэ нь тус голыг бохирдолтой гэж үздэгтэй холбоотой юм. Харин тус голын уснаас хүн хордох хэмжээний химийн бохирдол илрээгүй талаар ХХААГ-ын дарга Д.Бат-Өлзий тайлбар өглөө.
Тодруулбал, “Жаргалант суманд тарьж ургуулсан ногоо хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг дүгнэхийн тулд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-нийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс болон аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албаны лаборатори хамтран Хангал голын усанд шинжилгээ хийлгэсэн. Нэгдсэн шинжилгээний хариугаар голын ус нь хүнсний ногоог услах боломжтой гэсэн дүн гарсан. Хангал голын усанд хийсэн шинжилгээгээр хүн хордох хэмжээний химийн бохирдол илрээгүй” гэлээ. Иймд иргэд ташаа мэдээлэлд итгэлгүйгээр худалдан авалт хийж болно гэсэн юм.
Орхон аймагт   600 орчим өрх, 20 гаруй аж ахуй нэгж газар тариалан эрхэлж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.