Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

2020-09-22 Дорноговь

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд аймгийн Засаг даргын захирамжаар 4.6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Мөн гамшгийн эрсдэлийн чиглэлээр гарын авлага, танилцуулга материал бэлтгэх зардлыг шийдвэрлээд байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх боломжтой боллоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.