СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хадгалах хугацаа дууссан хиамыг дахин савлаж, худалдаанд нийлүүлснийг илрүүлжээ

2022-05-17 Орхон

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар  Траст трейд ХХК хадгалах хугацаа дууссан хиамыг дахин савлаж худалдаанд нийлүүлсэн зөрчлийг илрүүлжээ.

Тус газар хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүнийг дахин савлаж, шошгын мэдээллийг сольж засварлан худалдаанд нийлүүлсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хордлогот өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах бүтээгдэхүүнийг худалдан авахдаа анхаарахыг сэрэмжлүүллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.