ОРХОН: Орон нутагт өвдөгний үений дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлээд байна

2026-01-2 Орхон


Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасаг орон нутагт анх удаа өвдөгний үений дурангийн мэс заслыг амжилттай хийж нутагшуулж байна.

2025 онд Орхон аймагт 25 үйлчлүүлэгчид өвдөгний урд чагтан холбоос, жийргэвч мөгөөрсний урагдлыг сэргээх, тайрах дурангийн мэс засал хийсэн байна.

Мэс заслын дараах үйлчлүүлэгчийн эмнэлгээс гарах өвдөлт, үений хэсэг газрын шинж тэмдэг, хөдөлгөөний далайц үйл ажиллагааны сэргэлт мэдэгдэхүйц сайжирсан үр дүнтэй байна.

Өвдөгний дурангийн мэс засал нь жижиг зүслэгээр камер, нарийн багаж оруулж оношлон эмчилдэг ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.