Орхон аймаг хүүхдийн найрал дууны чуулгатай боллоо

2017-05-27 Орхон
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар Орхон аймаг анх удаагаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай болж нээлтийн арга хэмжээгээ өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгууллаа. “Эрдэнэс” чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй. Аймгийн бүх ЕБС-ийн төлөөлөл хүүхдүүд орсон бөгөөд чуулгын удирдаач багшаар “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Ц.Өлзийсайхан ажиллаж байна.
 “Эрдэнэс” чуулгын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга А.Бумансор, ГБХЗХГ-ын дарга А.Наранболд, БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцож баяр хүргэлээ.
[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.