Орхон аймаг бүх нийтийн бэлэн байдалд шилжжээ

2020-11-12 Орхон

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Иймд ард иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Онцгой Комиссоос анхааруулж байна. Ковид-19 вирусийн тархалт нэмэгдэх хандлагатай, дотроо алдсан байгаа энэ цаг хугацаанд иргэн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байж хувийн зохион байгуулалтыг хийж, өөрсдийгөө хамгаалах үүргийг хүлээж байна. Төр засгаас шаардлагатай арга хэмжээг авч, цаг алдалгүй ажиллаж байгаа бөгөөд цахим орчинд иргэдийн төөрөгдүүлсэн мэдээлэл цацахгүй байхыг санууллаа. Томоохон хүнсний худалдааны төвүүд хэвийн ажиллах учраас иргэд ихээр хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хот хоорондын зам хаагдсан хэдий ч хүнсний тээвэрлэлт хэвийн явагдах юм байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.